Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалт болон татварын тогтвортой орчинг бүрдүүлж, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад тэгш боломж бий болгохоор хэд хэдэн чухал хуулийг эргэж харах үйл явц өрнөж байна. Энэ нь Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ихээхэн буурсан нөхцөл байдлыг өөрчлөх /тухайлбал 2012 онд 20%-иар, 2013 онд 43%-иар/, олон улсын Монголд хөрөнгө оруулалт хийх итгэл үнэмшил, сонирхлыг сэргээхэд чиглэгдэж байгаа юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ийнхүү буурсан нь Монгол Улс дах хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүчтэй нөлөөлж, ажлын байр шинээр бий болох боломж багасч, орон тоо хасах, цомхотгол хийхэд хүргэж байгаа юм. /тухайлбал Оюу Толгой компани Төслийн 2 дах шатны үйл ажиллагаагаа зогсоож цомхотгол хийсэн/. Ажил хайж буй өндөр ур чадвартай хүний хувьд хөдөлмөрийн зах зээлд ажлын байр олноор бий болж байсан 2011 онтой харьцуулбал өнөөдрийн Монгол Улсад ажлын байрны хувилбар багасч байна. 2011 он нь Монголын зах зээлийг ажлын байр хайгчдын хувьд жинхэнэ зөв зах зээл нь байсан юм.
Энэхүү өөрчлөлт нь удирдах түвшний ажлын хайлтад ч ялгаагүй нөлөөлж байна. Компаниуд удирдах түвшний албан тушаалтныг ажилд авах нь харьцангуй удааширч, шийдвэр гаргах нь ч хүлээлтийн байдалтай байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулалтыг хүлээн авагч оронд хэд хэдэн томоохон давуу талыг олгодог: корпорацийн татварын орлого, Монгол Улсад шинээр ажлын байр бий болох, зах зээлд шинэ технологи нэвтрэх, гадаадын зах зээлд нэвтрэх илүү боломж, ажиллах хүчний сургалт болон хүний хөгжил гэх мэт. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурахын хэрээр эдгээр ашигтай байдал, давуу талууд буурахад нөлөөлж байна.
Энэхүү сөрөг нөлөөллийг бий болгосон хууль нь 2012 оны 5-р сард батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” юм. Тус хуулинд зааснаар, аливаа аж ахуйн нэгжлийн 33% буюу түүнээс дээш хувийг эзэмших хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрөл, 49% буюу түүнээс дээш хувийг эзэмших хөрөнгө оруулагч нь парламентийн зөвшөөрлийг авч гэрээ хэлцлээ батлуулах шаардлагатай тулгарсан юм.
Өнөөдрийн байдлаар, шинэ хөрөнгө оруулалтын тухай хууль нь парламентаар батлагдах эцсийн шатандаа явж байгаа юм. Тус хуулийг батлах санал хураалт энэ оны 12-р сард болох төлөвтэй байна. Энэхүү хууль нь 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон, “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-ийн оронд гарах хууль юм.
Энэхүү хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалтыг дахин сэргээх нь гарцаагүй ч, мэргэжилтнүүд 2011 оныхтой тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй хэмээн дүгнэж байна. Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17.3%-ийн өсөлттэй байсан билээ.
Санал болгосон хуулийн төсөл нь Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлд 6 томоохон өөрчлөлтийг авчрах юм:
1. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүй байх. Энэ нь төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтаас хамгаалахын зэрэгцээ гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад адил түвшний дэмжлэг үзүүлэх юм.
2. Эдийн засаг, хуулийн орчны тогтвортой байдал бий болгох. Гэрээ байгуулсны дараа үүсэх хуулийн өөчлөлт гадаадын хөрөнгө оруулагчид хамаарахгүй болох юм.
3. “Стратегийн ач холбогдол бүхий салбар” гэдэг ойлголт байхгүй болно. Салбарын ялгаа байхгүй болно. Өмнө нь, уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо нь стратегийн ач холбогдол бүхий салбарт тооцогддог байсан.
4. Гадаадын хөрөнгө оруулагчид хувийн болон төрийн өмчит гэж тодорхойлогдоно. Хэрэв хөрөнгө оруулагчийн төрийн өмчлөлийн хувь хэмжээ 25%-иас хэтэрвэл тус хууль нь холбогдох яамны зөвшөөрлийг шаардах юм.
5. Хөрөнгө оруулалтын татварын орчны тогтвортой байдал. 15 тэрбум төгрөгнөөс дээш хэижээний хөрөнгө оруулалт татварын тогтвортой байдлын хөтөлбөрт хамрагдах бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаас хамаарч татварын тогтворжуулалт нь 5-10 жилийн хугацаатай байна
6. Монгол Улсад хөрөнгө оруулъя. Шинээр “Монгол Улсад хөрөнгө оруулъя” нэртэй агентлаг байгуулна. Тус агентлаг нь нэг л зорилготой ажиллана: Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах. Тусгайлан байгуулсан агентлагтайгаар Засгийн газар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаах яриа хэлэлцээрт илүү үр дүнтэй оролцоно.
Хэрэв энэхүү санал болгосон хууль батлагдвал, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх томоохон алхмыг хийх юм.
Энэхүү алхам нь Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, шинээр олон ажлын байр бий болгож, ажилдаа ахин дэвших ирээдүйтэй боломж бий болгоно гэдэгт бид итгэж байна. Мөн энэ хууль нь гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй Монголчуудыг эх орондоо ирж, илүү таатай нөхцөлд ажиллахыг үүд хаалгыг нээх юм.
Монголиа Талент Нетворк нь Монголын шилдэг ажилд зуучлах компани юм. Манайх таныг ирээдүйтэй сайхан ажлын байранд зуучлана. Бид Монголд байнга оршин суудаг ажилд зуучлах томоохон баг хамт олонтой. Манай шууд харилцагч байгууллагуудаас гадна манай ажлын зар дээр үнэ төлбөргүйгээр ажлын зараа байршуулдаг 100 гаруй компани байдаг.
Та www.MongoliaTalentNetwork.com сайтад зочилж info@MongoliaTalentNetwork.com –оор Монгол дах манай ажилд зуучлагчтай харилцана уу.